Friday, November 8, 2013

Сургалтын хөтөлбөр хийх онол арга зүй



    Curriculum хэмээх үг нь латин хэлний “Хурдны морь” “уралдах” гэсэн үгнээс гаралтай ажээ. Эрдэмтэд судлаачид эдүгээ хүртэл curriculum-ын талаар нэг мөр ойлголтод хүрч чадаагүй байна. Тухайлбал, “Олон улсын толь бичиг”-т:
·         Curriculum нь зорилго, зорилтод хүрэх стратегийг тусгасан баримт бичиг юм.
·         Curriculum нь судлах агуулга ба судлагдахууны цогц юм.
·         Curriculum нь өөрийн судалгааны арга, зарчим, онол практикийн нэгдэл юм.
·         Curriculum нь нийгэм ба суралцагчдын хэрэгцээ түүний үзэл хандлага, зорилго зорилт, агуулга ба судлагдахуун, арга зүй, сурах орчин, үнэлгээний тогтолцоо юм гэх мэтээр олон янзаар тодорхойлсон байна.
  Curriculum”-ыг Англи, АНУ, Япон зэрэг боловсролын систем нь өндөр хөгжсөн орнуудын боловсролын байгууллагуудад XX зууны дунд үеэс түгээмэл хэрэглэж, баяжуулан хөгжүүлсээр иржээ.
   Манай улсад 1990-ээд оноос нийгмийн бүхий л хүрээг хамарсан өөрчлөлт шинэчлэлт эхэлж, нийгмийн тогтолцоо бүхэлдээ өөрчлөгдөж ардчилал ил тод байдал буй болсонтой уялдан урьд өмнө хаалттай байсан хөрөнгөтний гэх тодотголтой боловсролын салбар өндөр хөгжсөн орнуудтай нээлттэй харилцах болж  UNICEF, Danida, “Өвсний үндэс”, “Соросын сан” зэрэг олон төсөл хэрэгжүүлж  “Curriculum” хэмээх нэр томьёо, ухагдахуун нэвтэрч эхэлсэн бөгөөд мөн л янз янзаар ойлгож тайлбарлаж байлаа. Тухайлбал, 1990-ээд оны дунд үе хүртэл “Curriculum”-ыг “Сургалтын агуулга” гэж ойлгож тайлбарлаж байв.  Сургалтын агуулга гэдэгт: 
- хичээлийн хөтөлбөр
- сургалтын стандарт
- сургалтын орчин
- үнэлгээний стандарт
- арга зүйн тогтолцоо зэргийг оруулан өргөн хүрээнд авч үзэж тайлбарлаж байв.
   Зарим эрдэмтэн, судлаачид “Curriculum”-ыг орчуулж болохгүй олон улсын чанартай нэр томьёо гэж тайлбарлан “Curriculum”-ын загваруудаас олж үзсэнээ “хуулбарлан” хэрэглэж байлаа.
   Curriculum нь олон янз байдаг байна. Тухайлбал:
-       Үлгэр жишээ болох сurriculum
-       Хүлээн зөвшөөрсөн сurriculum
-       Баримт бичиг болох сurriculum
-       Гүйцэтгэлийн сurriculum
-       Батлагдсан сurriculum
-       Амжилтад хүрэх сurriculum
-       Амжилтыг хэмжих сurriculum
-       Сургалтын сurriculum  гэх мэт
    2003 онд “Данида” төслийн хүроээнд багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллежиудын сургалтын албад, заах аргач багш нар, эрдэмтэн судлаачид оролцсон “Сайн хөтөлбөр- багшийн хөгжил” сэдэвт сургалт семинар зохион байгуулж, Curriculum”-ын талаар нэгдсэн ойлголтод хүрэх зорилт тавьж ажилласан билээ. Энэхүү сургалтаар    Curriculum”-ын
-        дидактик үндэслэл нь юу болох
-       сэтгэл судлалын үндэслэл
-       арга зүйн хөгжлийн үндэс
-       Curriculum- ыг юу гэж ойлгох
-       яаж хийх
-       хэрэгжүүлэх арга замыг судлах ажлын хэсгүүд томилон ажиллаад:
I.                  Curriculum-ыг “Сургалтын иж тогтолцоот хөтөлбөр” гэж нэрлэе
II.         Бүх шатны сургуульд багшийг сонгон шалгаруулж авахдаа боловсруулсан “Сургалтын хөтөлбөр”-ийг гол үзүүлэлт болгоё
III.   Нэгж сургалтын хөтөлбөрт 10-15 цагийн агуулгыг багтаах нь зүйтэй гэж тогтсон бөгөөд    Cургалтын хөтөлбөр” ямар бүтэцтэй байх талаар хэлэлцэн тохирсон билээ.
   ЕБС-ийн багш нар “Сургалтын хөтөлбөр”-ийг өөр өөрийн үзэл хандлага, ойлголтоор янз бүр хийж буй бөгөөд нэгдсэн ойлголттой болж, хэрэгцээ хангасан сайн хөтөлбөр боловсруулах шаардлагатай байгаа тул энэхүү товч зөвлөмжийг та бүхэнд толилуулж байна.
   “Сайн хөтөлбөр” хийж сурвал тэр багш хөгжих нь гарцаагүй, сургалтын үр дүн  нь ч өгөөжтэй болно. Юуны өмнө сайн хөтөлбөр хийхийн тулд багш дараах бэлтгэлийг хангасан байх шаардлагатай. Үүнд:
-       сургалтын философи үндэс
-       сургалтын сэтгэл зүйн үндэс
-       сургалтын төлөвлөгөө
-       хичээлийн хөтөлбөр
-       боловсролын стандарт
-       сурах бичиг
-       сургах бичиг, зөвлөмж гарын авлага
-       дасгал, дадлага ажлын ном зохиол
-       тестийн сан болон шалгалтын эх сэдвүүд
-       суралцагчийн мэдлэг чадварыг үнэлж дүгнэх тушаал, заавар
-       сургалтын хэрэглэгдэхүүн, материал зэргийг бүрдүүлж, сайтар судалсан байх хэрэгтэй.
    Сургалтын хөтөлбөр боловсруулахад тань тус нэмэр болуужин хэмээн орчин үеийн сургалтад баримталж буй боловсролын философи хандлага, үзэл баримтлалыг товч авч үзье.
ПРАГМАТИЗМ
   Орчин үеийн өрнөдийн философийн нөлөө бүхий чиглэлийн нэг бол прагматизм билээ. Энэ үзэл онолыг үндэслэгч нь Америкийн философич, логикч, математикч, байгалийн шинжлэлч Чарльз Пирс/1839-1914/юм. Ч.Пирсийн дэвшүүлсэн үзэл онолыг Америкийн сэтгэл судлаач, философич У.Джеймс /1842--1910/ гүнзгийрүүлэн тайлбарлаж дэлгэрүүлсэн бөгөөд прагматизмыг цаашид хөгжүүлэхэд Ж.Дьюй /1859-1952/, Г.Мид /1863-1931/ нар их үүрэг гүйцэтгэжээ. Ийнхүү Америкт үүссэн прагматизм нь- прагма- үйл ажил гэсэн утгатай грек үгнээс гаралтай бөгөөд монгол  хэлний аж төрөх, аж ахуй, аж амьдрал хэмээх үгтэй утга дүйх  ажээ.
   Прагматизм 19-р зууны эцсээр тэр үеийн метафизик сургаалыг идэвхгүй бясалгагч хэмээн эсэргүүцэх байдлаар үүсчээ. Прагматик чиглэлийнхэн мэдлэгийн агуулгыг түүний практик үр дагавраар тодорхойлдог онцлогтой. Америкт үүссэн прагматизм тус улсын оюуны амьдралд ихээхэн нөлөө үзүүлснээр америкийн нийгэм үсрэнгүй хөгжиж, ялангуяа социал асуудлуудыг шийдвэрлэх талаар ахиц олсон байна.
   Прагматизм нь практик болон үнэний асуудалд шинжлэх ухааныг “багаж” болгох ёстой гэж үздэг бөгөөд танин мэдэхүйг субъектив үнэний цогц гэж тодорхойлжээ.
  Прагматизмын сүүлийн үеийн томоохон төлөөлөгч нь Ж.Дьюй бөгөөд тэрээр философи, социологи, гоо зүй, сурган хүмүүжүүлэх ухааны чиглэлээр нөлөө бүхий сэтгэгч ажээ. Тэрээр “Сургууль нийгэм 2”/1899/,”Ардчилал ба хүмүүжил”/1916/, Философийн шинэчлэн байгуулалт”/1920/, “Судалгааны логик онол” /1938/ зэрэг олон бүтээл туурвисан байна.
    Ж.Дьюйгийн үзсэнээр “Шинжлэх ухааны сэтгэлгээ нь асуудлыг шийдвэрлэх “инстурмент” ажээ.
     “Хүний туршлагаас ангид үнэмлэхүй стандартад тохирсон тийм үнэн гэж байдаггүй. Бидэнд ямар нэгэн зүйлсийн үнэн эсэхийг нотлох ердөө ганцхан үнэлгээ бий. Энэ нь түүний амьдралд үзүүлэх үр ашиг “гэжээ. 
     Нийгмийн амьдрал хийгээд боловсролын хүрээнд прагматизмын үзэл санааг өнөө үед өргөн хэрэглэж байна. Өмнөх боловсролын тогтолцоо суралцагчдыг баримт, мэдээллийг ашиглах боловсруулахад бус тэднийг зөвхөн хүлээн авахад сургаж иржээ. Өөрөөр хэлбэл суралцагчдыг идэвхгүй субъект болгон хувиргасан байна. Энэ байдлыг өөрчилж суралцагчдыг асуудал шийдвэрлэх аргад сургах, ингэснээр идэвхтэй субъект болгон хувиргах тийм тогтолцоог Ж.Дьюй санал болгожээ. “Аливаа хүн асуудлыг шийдвэрлэж сурсан байвал нийгэмд аж төрөх талаасаа сайн бэлтгэгдэнэ. Сайн бэлтгэгдсэн, идэвхтэй иргэдтэй улс хөгжинө” гэж тэрээр үзжээ.
   ЕБС-д судалж буй олон төрлийн шинжлэх ухааны мэдлэг, мэдээллийг аж ахуйдаа, аж амьдралдаа, аж төрөхдөө ашиглах чадвар олгох нь өнөөгийн манай сургалтын гол үзэл баримтлал бөгөөд хэрэг дээрээ прагматизм юм. Ийм ч учраас дунд боловсролын стандарт нь цогц чадамж /к1,к2,к3,к4/-д суурилсан билээ.
   Прагматик сурган хүмүүжүүлэх зүй нь “Сургалт хүмүүжлийн ажлаа хүүхдийн төрөлхийн авъяас, хэрэгцээ, сонирхолд тулгуурлах улмаар тэдэнд практик /бичих, зурах, наах гэх мэт/ чадвар дадал олгох ёстой. “Үйл ажиллагаагаар дамжуулан суралцах нь хүүхдийн хувийн туршлагын шинэчлэл ч мөн, хүмүүжил нь ч юм” гэж үздэг.
Экзистенциализм
   Бие хүний оршин байхуйн аргыг тодорхойлдог философийн энэ чиглэлийн үндсийг Данийн философич Сёрен Кьеркегор /1833-1855/ тавьжээ. Экзистенц-/латин-existentio/  үгчилбэл “оргилж амьдрах” утгачилбал “оршин байхуй” “оршин ахуй”  хэмээн орчуулах бөгөөд томоохон урсгал чиглэл болохынх нь хувьд амьдралын философи гэж нэрлэдэг.
   Экзистенциалист онолоор бол оршин байхуй гэдэг нь хүний “Би”-гийн гол цөм юм. “Би” хэмээх үзэл нь хүн өөрийгөө бусдаас хамааралгүй, урьдчилан өгөгдсөн, дахин үл давтагдах, үл объективчлагдах бодгал хэмээн үздэг.  Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд “Би”-гээ мэдвэл хүн, бэлчээрээ мэдвэл мал болно” хэмээн сургадагтай адил ойлголт. “Бие хүний хөгжил, төлөвшил гагцхүү хувь хүнээс өөрөөс нь үлэмж шалтгаална, ер нь хувь хүн өөрөө өөрийгөө л бүтээвэл зохино” гэж үздэг онол юм
   С.Кьеркегор “Философийн үндсүүд” “Айдас ба дагжилт” “Христосын ертөнцийн эсрэг” “Үхлийн өвчин” зэрэг олон цуврал бүтээл хэвлүүлжээ. Тэрээр зохиол бүтээлүүддээ хүний амьдралын утга учир юунд оршдог вэ? Хүн амьдрах орчноосоо юу олж авч чадах вэ? гэхчилэн оршин байхуйтай холбоо бүхий олон асуудал дэвшүүлэн тавьжээ.
   Кьеркегор үзэхдээ “Аливаа хүний оршин байхуй нь түүний танин мэдэхүйн чадвартай холбоотой. Өөрөөр хэлбэл түр зуур амьдрагч хүн мөнхийн мэдлэг хоёрын холбоог танин мэдэх чадвараар бие хүний мөн чанар хийгээд оршин байхуй тодорхойлогдоно” гэсэн дүгнэлт хийжээ. Мөн “Экзистенц буюу бие хүний оршин байхуйн 3 арга /маяг/байна. Энэ нь гоо зүй, ёс зүй, шашин юм. Эдгээрээс шашин бол бие хүний оршин байхуйн дээд арга мөн” гэжээ.

    Экстенциализм шашны, шашингүйн гэсэн 2 чиглэлтэй бөгөөд шашны чиглэлийн гол төлөөлөгчид нь Г.Марсель /1889-1973/, К.Ясперс /1883-1969/ нар юм. Шашингүйн чиглэлийн гол төлөөлөгчид нь М.Хайдегер /1889-1976/, Ж.П.Сартр /1905-1980/,А.Камю /1913-1960/нар бөгөөд эдгээрийн дотроос Ж.П.Сартр, А. Камю нар Нобелийн шагнал хүртжээ.
   Экзистенциалист чиглэлийг хөгжүүлэхэд Германы философич Ф.Ницце /1844-1900/ их үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр “матери” “оюун санаа” гэсэн философийн сонгодог категориудын оронд “амьдрал” “засгийн хүсэл” гэсэн ойлголтуудыг хэрэглэж “амьдралын философи”-г үндэслэсэн байна. Оршин байхуй нь хүний “Би”-гийн гол цөм гэсэн үзэл онолыг ЕБС-ийн боловсролын стандартын цогц чадамжийн нэг “оршихуй” /к4/ хэмээх чадамж болгон авч үзэж байгаа билээ. Энэ нь угтаа “Би” оршин байхуйн тулд байнга тасралтгүй хөгжиж байх учиртай. Хэрэв хүн байнга хөгжихгүй бол зогсонги байдалд орж эс оршихуйд хүрнэ.” хэмээн үздэг үзэл, онол юм.
ФРЕЙДИЗМ
   Орчин үеийн өрнөдийн философи дах олон урсгал чиглэлийн нэг бол фрейдизм. Энэ философи дэлхийн хэмжээнд тухайн үедээ төдийгүй одоо ч нэр нөлөөтэй хэвээр байна. Фрейдизмыг үндэслэгч нь Австрийн философич Зигмунд Фрейд юм. Фрейд 1856 онд Чехийн Фрейбург хотод төрсөн. Венийн Их сургуульд суралцсан ба хожим дэлхийд алдартай сэтгэл зүйч, философич, мэдрэлийн эмч, багш, социологич болжээ.
   Фрейдийг өрнөдийн орнуудад сүүлийн хоёр зуунд төрсөн 2 суу билигтний нэг хэмээн үздэг. Нөгөө нь К.Маркс ажээ. Фрейдизм бол хүний тухай философи юм.    Фрейдийн үзсэнээр бол хүний оюун санаа эго, супер эго, ид гурваас бүрддэг. Эго бол хувийн ухамсар гэж хэлж болох тэр зүйл. Үүнийг хүн амьдрах орчин нөхцөлөөсөө олж авна. Супер эго нь нийгэмд амьдарч байгаа хүмүүст нэгэн утгаар ойлгогддог тэр зүйл бөгөөд бидний нэрлэж заншсанаар бол нийгмийн ухамсар гэдэгтэй утга ойролцоо юм. Ид нь ухамсарлагдаагүй оюун санаа бөгөөд хүнд төрөлхөөс байдаг тэр зүйл өөрөөр хэлбэл тухайн хүний зан төлөв, төрөлх авьяас гэдгээр ойлгож болно.
   Хүний боловсрол, соёл нэмэгдэх тутам эго, супер эго илт давамгайлах хандлагатай болдог. Ямар ч хүн ямар нэг муу юм хийхэд бэлэн байдаг. Гэвч энэ бүх сэдэл, тэмүүлэл нь нийгмийн ёс суртахуун, соёл иргэншилд дарамтлагдаж, хүн биеэ барьсан байдалтай болдог гэж Фрейд үзжээ.
    Монголчуудын “Могойн эрээн гаднаа, хүний эрээн дотроо” гэдэгтэй утга дүйнэ.
   Фрейдизм хүүхдийн зан төлөв, төрх байдлыг төлөвшүүлэхэд психоанализ /сэтгэцийн шинжилгээ/ чухал үүрэгтэй гэж үздэг.
   Орчин үеийн сургалтад Фрейдизмын үзэл онолыг нэвтрүүлж суралцагчдын авьяас сонирхол, хэрэгцээг харгалзан үзэх, хүүхэд бүрийг шинжин таньж, тэдний онцлогт нь тохируулан сургах шаардлага нэн чухлаар тавигдаж байна.
    Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухаанд хүн бүр оюун ухааны өөрийн гэсэн “сав”-тай байдаг. Тэр “сав”-ных нь хэмжээнд тааруулан сургаваас зохилтой хэмээн үздэг билээ
БИХЕВИОРИЗМ
   Сэтгэл судлалчид танин мэдэх үйл ажиллагааг нарийвчлан судалсны үндсэн дээр мэдлэг эзэмших явцад нөлөөлдөг сэтгэл зүйн бүтцийг олж тогтоожээ.
   Мэдлэг эзэмших явцыг туршилтаар судлан орчин үеийн Сурган Хүмүүжүүлэх Ухаанд томоохон хувь нэмэр оруулсан онолын нэг нь Америкийн Нэгдсэн Улсад XX зууны эхээр үүссэн бихевиоризм юм.
  Бихевиористууд  “ Хүнийг бүхий л зүйлд сургаж болно. Гагцхүү гаднаас үзүүлэх цочроогчийг зөв хослуулан өгөх замаар хүссэн хариу үйлдлийг хүлээж болно” гэж үздэг.
   Гол үндэслэгч нь Б.Оотсун “Надад дөнгөж төрсөн 10 нярай хүүхэд өгөөч. Тэгвэл би тэднийг эмч, багш, хуульч, тэрч байтугай хулгайч дээрэмчин болгож чадна” гэжээ.
    Бихевиористууд “Программчилсан сургалт”-ын эх үндсийг тавьсан бөгөөд К.Холл, Э.Толмва нар сурах үйл явцыг туршилтаар судлан мэдлэг эзэмших 3 хуулийг томьёолжээ. Үүнд:
·         Судалж буй материалыг дахин дахин давтах дасгалын хууль. Орчин үед хичээлийг “Нэгжийг томсгосон бүлэглэх арга”-аар зохион байгуулж, шинэ мэдлэгийг багцалж цөөн цагт багтаан багш, суралцагч хоёр хамтран “бүтээсэн”-ий дараа мэдлэгээ практик хэрэглээ болгож бататган давтах дасгал ажлыг олон дахин давтан хийхийг чухалчилж буй нь энэхүү дасгалын хуулийг хэрэгжүүлж буй хэрэг юм.
·         Эерэг үр дүнгийн хууль. /сэтгэл ханамж авах/
Багш нар “Сургалтын хөтөлбөр”-ийг чанартай боловсруулснаар нэгж хичээлийн бэлтгэл, зохион байгуулалт, агуулга, арга зүй төгөлдөржиж, ингэснээр эерэг үр дүнд хүрч суралцагчид сэтгэл ханамжтай байх болно.
·         Зөв шийдвэрийг байнга давтах бататгалын хууль.
   Сэтгэл судлаачдын судалснаар “Багш нар өнөөдрийн шинэ мэдлэг мэдээллийг үндсэндээ 90- 100% олгож чадаж байгаа ажээ. Харин тодорхой хугацааны дараа дахин бататган давтахгүй бол марталт бий болж, өнөөх 100% нь 50,60%, магадгүй түүүнээс ч доош болдог байна. Чухам энэ үед дахин бататгаж сэргээн сануулах шаардлагатай. Үүний дараа мөн л тодорхой хугацааны дараа бататган давтахгүй бол дахин мартаж 100% нь 70,80% болсон байна. Энэ үед дахин бататгаж сэргээн сануулах хэрэгтэй. 2 дах удаад марталтын хувь зохих хэмжээгээр багасч буй нь дахин бататган давтсаных юм. Ийнхүү шинэ мэдлэгийг дундажаар 6-8 удаа бататган давтах шаардлагатай бөгөөд ингэснээр суралцагчдын мэдлэг, чадвар гүн бат болно гэж үзэж байна.
    Уламжлалт сургалтын үед 10 цагийн бүлэг сэдвийг заахдаа 1 цаг бүр дээр шинэ мэдлэг олгох, бататган давтах, дасгал ажиллах, дүгнэх үйл ажиллагааг салангид явуулдаг байсан учир 10 цагийн бүлэг сэдэв үзэж дууссаны дараа  сурагчид  өмнөхөө мартаж, сүүлийн 2-3 цагийн хичээлийг сэргээн санах хэмжээнд хүрч8 чадвар дадал болж чаддаггүй байжээ.
     Орчин үед дээрх 10 цагийн бүлэг сэдвийн 2 цагт нь шинэ мэдлэгээ багш, суралцагч  хоёр хамтран бүтээгээд 6 цагт нь бататган давтаж чадвар дадал болгох, 1 цагт мэдлэгээ системчлэн нэгтгэн дүгнэж хийсвэрлэх, үлдсэн 1 цагт юу мэдэж, чаддаг болсноо өөрийн болон хөндлөнгийн үнэлгээгээр илрүүлж ололтоо бататгаж, дутагдлаа засч ажиллах нь бататгалын хуулийг хэрэгжүүлж буй хэрэг юм.

Конструктивизм
   Орчин үеийн боловсролын философид “Конструктив” онол үзэл тэргүүлэх байр суурьтай байна. “Конструкция” хэмээх нь “байгуулах” “бүтээх” гэсэн утгатай латин үгнээс гаралтай. Гол төлөөлөгчид нь Ж.Пиаже, Л.С.Выготский, А.Бангдург.
   Хүний хөгжилд түүний өөрийнх нь идэвхтэй үйл ажиллагаа хамгаас чухал. Хүний оюун ухаанд өөр хөндлөнгийн хүн мэдлэг бүтээж чаддаггүй. Гагцхүү тэр хүн өөрөө л өөрийнхөө итгэл үнэмшлийг бий болгох боломжтой. Ингэж өөрийнхөө оюун ухаанд өөрөө итгэл үнэмшил буй болгож, мэдлэг бүтээж сурснаараа өөрөө өөрийгөө өөрчлөх, улмаар хөгжих, боловсрох чадвартай болно. Нийгмийн хөгжил, хүний хөгжил ер, аливаа хөгжил хүний идэвхтэй үйл ажиллагаанаас шалтгаалдаг.
   Ийм учраас багш - суралцагч 2-ын хамтын идэвхтэй үйл ажиллагааны явцад мэдлэг бүтнэ. Энэ утгаараа багш бол сургалтын менежер байдаг учраас менежментийн арга ухаанд үндэслэн үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг.
   Хүний үйл ажиллагааны онцлог нь удирдан зохицуулагдах шинж чанар юм. Үүгээрээ адгуусны зөн бэлгээс ялгагддаг.
   Нийгмийн хөдөлмөрийн хуваарийн үр дүнд менежмент хэмээх хүмүүсийн үйл ажиллагааны биеэ даасан төрөл гарч ирсэн. Өөрөөр хэлбэл хүмүүсийн урт удаан хугацааны хүчин чармайлтын үр дүнд байгууллагыг удирдах үйл ажиллагаа нь биеэ даасан төрөл болон хувирчээ.  Удирдах ажлыг эрхлэн явуулах үндэс болох хүний мэдлэгийн цогцыг менежмент гэдэг. Ийм мэргэжлийг эзэмшсэн хүмүүсийг менежер гэнэ.
      Менежер нь тухайн байгууллагын бүх талын үйл ажиллагааг удирдан чиглүүлэгч хүн юм. Менежерийн ур чадвар, мэдлэг боловсрол, дадлага туршлагаас тухайн байгууллагын амжилт ололт, удаан оршин тогтнох чадвар ихээхэн шалтгаална.
     Менежер нь зөвхөн удирдан чиглүүлэгч төдийгүй сайн манлайлагч, үлгэрлэн дагуулагч байх ёстой. Үүний зэрэгцээ асуудлыг шийдэх олон сонголтоос хамгийн оновчтойг сонгох чадвартай байх нь чухал.
   Менежментийн чухал чиг үүргийн нэг нь төлөвлөлт. Төлөвлөлтийн үндсэн дээр байгууллагын өнөөгийн нөхцөл байдал, тавигдаж буй зорилт, хэрэгжүүлэх арга замууд тодорхойлогдоно.
   Менежер хүн тодорхой ур чадварыг эзэмших шаардлагатай. Ур чадвар гэдэг нь мэдлэг, мэдээлэл, дадлага туршлага тодорхой байр суурь дээр тулгуурлан үр дүнд хүрэх чадавх юм.
   Ур чадвар бол зөвхөн онолын мэдлэгээ практикт хэрэгжүүлэх үйл ажиллагаа биш, энэ нь олон зүйлийн үр дүнд бүрдэж буй болдог.  Менежерийн ур чадвар нь хувь хүний өөрийн зан төрхөөс их шалтгаална.
     Менежментийн ухаанд ерөнхийд нь техникийн, харилцааны, шийдвэр гаргах чадвар гэж хуваан үздэг.
    Техникийн ур чадвар – Ноогдсон үүрэг даалгаврыг тодорхой арга барилаар эрхлэн гүйцэтгэх ур дүй, дадлага, мэргэжлийн чадварын цогц юм. Менежер хүн өдөр тутмын ажлаа амжилттай гүйцэтгэхийн тулд техникийн ур чадвараа ямагт хөгжүүлэх шаардлагатай.
   Харилцааны ур чадвар – Хүнтэй ажиллах, тэдгээрийг зөв ойлгох, нөлөөлөх, тэдгээртэй нийцэн ажиллах ур дүйг хэлнэ. Менежерүүд түүний дотор багш нар ажлынхаа ихэнх цагийг хүнтэй ажиллахад зарцуулдаг. Тэд хамт олон. хувь хүнтэй хамтран ажиллахдаа тэднийг идэвхжүүлэх, манлайлах, тэдэнд нөлөөлөх ур чадварыг зайлшгүй эзэмших шаардлагатай. Түүнчлэн хүмүүсийн хоорондын харилцааг зохицуулахад бичих, ярих, унших, сонсох чадвар нэгэн адил чухал ач холбогдолтой.
    Шийдвэр гаргах чадвар – Ерөнхий онол, хийсвэр санааг тодорхой нөхцөл байдалд тохируулан хэрэглэх үр дүнг хэлнэ. Асуудлын хамрах хүрээ, түүнд нөлөөлж буй хүчин зүйл, онцлог, байгууллагын үр ашигт нөлөөлөх хэм хэмжээ зэргийг сайтар харгалзан үзэж бодот байдлыг зөв таньж, мэдэж байж оновчтой шийдвэр гаргана.
    Менежер хүн зөв шийдвэр гаргах чадвар эзэмшихийн тулд асуудлыг шийдэх сонголтын олон хувилбар тус бүрийг үнэлэх, дүгнэх, тооцох улмаар сонголт бүрийн үр дагаврыг урьдчилан харах чадвартай байх нь чухал юм.
Нүүдэлчин монголчуудын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ
   Монгол нутагт 750000 жилийн өмнөөс хүн амьдарч ирснийг түүхчид нэгэнт тогтоожээ. Монголчууд бол Төв Ази дах байгаль экологийн өвөрмөц онцлогтой, өрнө-дорнын соёл иргэншлийн хүчтэй нөлөө бүхий, байгаль-хүн-мал гурвын зохистой хослолыг илэрхийлсэн, нүүдлийн соёл иргэншлийг цогцоор нь хөгжүүлж, хадгалсан үндэстэн юм. Манай өвөг дээдэс нүүдэллэн аж төрсөн олон мянган жилийн түүхэн явцдаа эдийн болон оюуны соёлын арвин их өвийг уламжлан хөгжүүлж иржээ.
   Монгол гэр, монгол хувцас, монгол цагаан идээ, монгол мал аж ахуйн тоног хэрэгсэл, монгол хоол хүнс түүнийг хадгалах, боловсруулах арга технологи, 5 хошуу мал тэдгээрийг адгуулах арга технологи зэрэг хүмүн төрөлхтөнд нэн ховор эдийн соёл, байгаль дэлхийгээ шүтэн дээдлэх, хайрлан хамгаалах, хүн-байгаль-малын тэнцвэрт экологийг хадгалсан монгол ухаан, хот айл-саахалтаар аж төрөх, хөдөлмөрлөх хамтач нийтэч үзэл, ахмад үе- настнаа хүндлэн дээдлэх, ахачлах дүүчлэх ёс, монгол хүний гоо сайхны үнэт зүйл-эрдэм номыг эрхэмлэн дээдлэх ёс суртахуун, монгол бичиг, ертөнцийн гурав, ургын бичиг хөтлөх зэрэг оюуны арвин их соёлыг хойч үедээ уламжлуулан үлдээжээ. Энэ бүхэн нь монгол хүн бүрийн эзэмших мэдлэг, сурах чадварын цогцолбор бөгөөд өнөөгийн монгол хүний боловсролын агуулгын цөм нь байх ёстой.
   Монголчууд үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ:
·         Биеэр үлгэрлэн хүмүүжүүлэх
·         Үгээр үлгэрлэн үзүүлэх
·         Тоглоомоор хүмүүжүүлэх аргыг хэрэглэдэг байжээ.
   Аав нь хүүтэйгээ адуу манах, хурдан морио уях, бэлчээр сонгох, эсгий хийх зэрэг үйл ажиллагааны явцад, ээж нь охинтойгоо үнээ мал саах, цагаан идээ боловсруулах, ноос савах, оёдол үйл хийх явцдаа гэр бүл, нутаг усныхаа үүх түүх, удам угсаа, ёс заншил, уламжлалаа биеэр үлгэрлэн таниулж сургадаг байжээ.

   Өвлийн шөнийн уртад хот айлаараа ахмадындаа хуран цуглаж, “Үйлийн үрийг үзүүлсэн үлгэрийн далай”, “Харц ардын шинж төлөвийг үзүүлсэн Шидэт хүүрийн үлгэр”, “Хаан хүний эрдмийг үзүүлсэн 32 модон хүний үлгэр”,”Харц гаралт Гэсэрийн тууж”, гэх мэт олон тооны үлгэр, олон түмний дунд амнаас ам дамжин олон зууныг дамжуулсан ардын аман зохиолуудыг дуудан сонсч, аялгуулан хайлж, ертөнц дахины юмс үзэгдлийн бодотой ба хийсвэр орших мөн чанар, жаргал хийгээд зовлон, үнэн хийгээд худал, сайн сайхан хийгээд муу муухай зүйл тэдгээртэй хүмүүн төрөлхтний харьцах харьцааг үлгэрлэн үзүүлж, дууриалган сургадаг байжээ.
   Юмс, үзэгдлийн мөн чанарыг таньж мэдэх гүн ухааны үндэс болсон “Ертөнцийн 3”-аас эхлээд “Ажил хийж хүн болдог, ар давж хүлэг болдог”, “Эрхийг сурахаар бэрхийг сур”, “Хоёул явбал нэг нь ах, ганцаар явбал малгай нь ах,” “Аавын сургаал алт, ээжийн сургаал эрдэм”, “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг”, “Ганц хүн айл болдоггүй, ганц мод гал болдоггүй”, “Залгидгийн гэрт хоолгүй, залхуугийн гадаа аргалгүй”, “Эзэн хичээвэл, заяа хичээнэ”, “Зуун төгрөгтэй байснаас, зуун нөхөртэй байсан нь дээр”, “Ахаа алд хүндэл, дүүгээ дэлэм хүндэл”, “Усан далай булгаас эхтэй, ухаан далай номоос эхтэй” гэх мэт онч мэргэн сургаал үгсээр хойч үе үр хүүхдээ, хөлд, хэлд орсон цагаас нь сурган хүмүүжүүлдэг уламжлалтай байлаа.
   “Хаан хүний 35 эрдэм, хатан хүний 15 эрдэм”, “Эр хүний 10 эрдэм, эх хүний 9 эрдэм”, “Багшийн 10 эрдэм, шавийн 5 эрдэм” гэх буюу “Биеийн 8 чимэг”, “Эрийн 10 чимэг”, “Эмийн 10 чимэг”, “Сайн бэрийн 8 шинж”, Эцэг хүний 5 шинж” хэмээн “эрдэм”, “чимэг”, “шинж”-ээр үлгэрлэж, “Эрхэмлэх зүйл”, “Цээрлэх зүйл”, “10 цагаан буян, 10 хар нүгэл” зэрэг бие хүн ямар байх ёс заншил, уламжлалыг хэвшмэл хэлц болон өвөрмөц мэргэн цэцэн сургаалуудаар дамжуулан ажил амьдралд нь хэвшүүлэн сургадаг байжээ.
   Монгол ардын сурган хүмүүжүүлэх зүйн үндсэн хэрэглүүр нь тоглоом юм. Монгол ардын тоглоом нь:
·         Хөлөгт  тоглоом
·         Оньсон тоглоом
·         Утсан тоглоом
·         Шагайн наадам гэх зэргээр олон төрөл зүйлд хуваагдах бөгөөд хүүхдийн нас насанд тохирсон өөрийн тоглох дүрэм журам, дэг жаягтай агаад үүгээрээ хүүхдэд тэсвэр хатуужил, эр зориг, амьдрах арга ухаанд сургадаг байжээ.
   Сургалтын сэтгэл зүйн үндсийг зөв тодорхойлох нь боловсролын бодлогод нөлөөлөх чухал асуудлын нэг билээ. Сэтгэл зүйн онол бүр нь хүний хөгжлийг аль нэг талаас нь авч үздэгээрээ онцлог юм. Тухайлбал, Ж.Пиажегийн “Конструктив онол”, Х.Герднарын “Оюун ухааны цогцолбор онол”, Э.Эриксоны “Би” сэтгэл судлал зэрэг хүний хөгжлийг өөр өөрийн үзэл хандлагаар тайлбарласан олон онолууд гарчээ. Эдгээрийн үзэл санааг сургалтын хөтөлбөр боловсруулахдаа тусгах шаардлагатай.
   Сургалтын сэтгэл зүйн үндсийг бүрдүүлэгч гол гол онолуудаас товч дурдвал:
Ж.Пиажегийн “Оюун ухааны хөгжлийн тухай” онол
   Мэдлэгийг бүтээлчээр эзэмших замаар хувь хүний дасан зохицох үйл явцыг сайжруулахад чиглэгдэх бөгөөд сургалтын хөтөлбөрийн хамрах хүрээ, судлагдахууныг тодорхойлохдоо:
-       Хүүхдийн оюун санааны хөгжлийн үе шат, боломжид тулгуурлах
-       Суралцагчдын хийсвэр сэтгэлгээний онцлогт тулгуурлаж, үйлдлийн тогтолцоог эзэмшүүлэх, мэдлэг бүтээх, мэдлэгийн бүтцийг интеграцчилах аргуудаар хэрэгжүүлдэг байна.

Л.С.Выготскийн “Сургалт ба хөгжлийн харьцааны тухай” онол
 Энэ нь суралцах болон оюуны үйлийн баримжааллыг зөв тодорхойлоход чиглэгдэх бөгөөд сургалтын хөтөлбөрийн хамрах хүрээ, судлагдахууныг тодорхойлохдоо:
-  Суралцагчийн оюуны үйлийн “ойрын бүс” буюу өнөөдөр хараахан хийж чадахгүй байгаа боловч маргааш хийж чадах зүйлд тулгуурлаж, оюуны үйлийг шатлан төлөвшүүлэх аргаар хэрэгждэг байна.
Х.Гарднерийн “Оюун ухааны цогцолбор” онол
   Энэ нь оюун ухааныхаа онцлог, чадамжийн хэр хэмжээгээр хөгжих боломжийг суралцагч бүрт олгоход чиглэгдэх бөгөөд судлагдахуунаа тодорхoйлохдоо:
-       Суралцагч бүрийн хувийн онцлогийг харгалзан үзэж, сэтгэхүй сорьсон асуулт, даалгавар, тоглоомын аргууд, мэтгэлцээн ярилцлага, урлаг, уран сайхны болон бясалгалын аргуудаар хэрэгжүүлдэг байна.

Когнитив сэтгэл судлал
   Энэ нь суралцагчийн мэдээлэл хүлээн авах, боловсруулах, эзэмших чадварыг дээшлүүлэхэд чиглэгдэх бөгөөд судлагдахуунаа тодорхойлохдоо:
-       Ой, анхаарал, сэтгэхүйн хурд, багтаамж зэрэг нэгж хугацаанд мэдээлэл хүлээн авах боломжид тулгуурлах
-       “Хүн бол мэдлэг, мэдээллийг хүлээн авах хязгаарлагдмал боломж бүхий суваг” гэсэн хүрээнд агуулгаа боловсруулж, мэдээллийг задлах, нэгтгэх, кодлох,  хадгалах, дуудах аргууд, компьютер сургалтын болон кибернетик аргуудаар хэрэгжүүлнэ.
Дасан сурахуйн онол буюу бихевиоризм
   Энэ онол нь сургалтад бодотой хандах, тодорхой мэдлэг олгох, туршлага эзэмшүүлэх бөгөөд судлагдахуун, хамрах хүрээг тодорхойлохдоо:
-       Шинэ орчинд бие организм дасан сурахад зайлшгүй шаардагдах дасгал, дадлага, туршлагын хэмжээгээр тогтоож, дасгал, дадлага, туршилт судалгаа, урамшуулал, шийтгэл, хориглох аргуудаар хэрэгжүүлдэг байна
Сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа бие хүний хөгжил, төлөвшилтэй холбон үздэг зарим онолыг авч үзвэл:
Э.Эриксоны “Эго” буюу “Би” онол
   Энэ онол нь суралцагчийн “Би” төсөөлөл, “Би” үзэл баримтлалыг зөв хөгжүүлэхэд чиглэгдэх бөгөөд судлагдахууны хүрээг тогтоохдоо:
-       “Юунд сургах вэ” гэдгийг тухайн улс орны соёлын түвшинтэй холбон тодорхойлж, бие хүний хөгжлийн дотоод зөрчлийг шийдвэрлэх аргуудаар хэрэгжүүлнэ

Б.Д.Элькүнины “Үйл ажиллагаа”-ны онол
  Энэ онол нь суралцагчийг үйл ажиллагааны явцад хөгжүүлэхийг чухалчлах бөгөөд бие хүний хөгжилд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгаа хүрээгээр судлагдахуунаа тодорхойлж, сурах үйл ажиллагаанд суралцагчийг идэвхтэй оролцуулах, идэвхжүүлэх аргуудаар хэрэгжүүлдэг байна.
Маслоугийн “Хүмүүнлэгийн онол”
   Энэ нь суралцагчийн хүсэл, хэрэгцээг өрнүүлэх, бүтээлчээр сэтгэх, хариуцлага хүлээх, өөрийгөө илэрхийлэх чадварыг нэмэгдүүлэхэд чиглэгдэх бөгөөд судлагдахууны хүрээг суралцагчийн ямар түвшний ямар хэрэгцээг хангах зорилтыг дэвшүүлэн тавьж, сонголт хийх, чөлөөт, ардчилсан, идэвхтэй сэтгэлгээг хөгжүүлэх аргуудаар хэрэгжүүлнэ.
К.Юнгийн “Аналитик” онол
  Энэ онол нь хувь хүний давтагдашгүй онцлогийг илрүүлэн хөгжүүлж, судлагдахууны хүрээг тогтоохдоо:
-       Мэдээллийг ямар хэв шинжийн хүн, хэрхэн хүлээн авах буюу сэтгэцийн үйл нь гадагш чиглэсэн /экстраверт/
-       Сэтгэцийн үйл нь дотогш чиглэсэн /интроверт/ хүмүүсийг харгалзан янз бүрийн түвшинд тодорхойлж, мэдээллийг мэдрэх, сэрэх, сэтгэх, төсөөлөн баримжаалах хэв шинжийн хүмүүсийн аль аль нь ойлгож, хүлээн авах аргуудаар хэрэгжинэ.
Дээрх 2 бүлэг онолуудын гол утга санааг сургалтын хөтөлбөрийн бүтцийг тодорхойлохдоо нэгтгэн тусгах боломжийг авч үзвэл:
Сургалтын хөтөлбөр
ийн бүтэц

Онолуудын гол утга санаа

Хөтөлбөрийн зорилго, зорилтоо
тодорхойлохдоо
·         Хувь хүний дасан зохицох үйл явцад нөлөөлөх
·         Сурах үйлийн баримжааллын үе шатыг зөв төлөвлөх
·         Суралцагчийн насны болон хувийн онцлогийг харгалзан хөгжүүлэх
·         Сэдэл, хэрэгцээг яаж бий болгох
·         Мэдээллийг зөв загварчлах
·         Сурах үйл ба хариуцлагаар нь суралцагчийн хөгжлийг эрчимжүүлэх
·         Хэрэглэгдэх ба эзэмших мэдлэг, туршлагын түвшинг зөв тодорхойлох

Хамрах хүрээ,    судлагдахуунаа тодорхойлохдоо
       Юунд сургах вэ? гэдгээ зөв тогтоох
       Ямар түвшний мэдлэгийг хэнд олгож буйгаа олж онож тогтоох
      Суралцагчийн сэтгэцийн хөгжлийн түвшин, чадавхийг харгалзах
ü      Агуулгын хүрээг суралцагчийн оюуны хөгжлийн “ойрын бүс”-т тулгуурлан тодорхойлох
       Зайлшгүй  эзэмших дадлага, туршлагын хүрээг зөв тодорхойлох
       Суралцагчийн мэдээлэл хүлээн авах, боловсруулах чадвар, ой, анхаарал, сэтгэхүйн хурд, багтаамжийг харгалзах


Арга зүйгээ сонгохдоо
       Мэдлэг бүтээх аргууд
       Оюуны үйлийг шатлан төлөвшүүлэх арга
       Сургалтын бүтээлч, эрчимтэй аргууд
       Сургалтын прагматик болон кибернетик аргууд
       Ажиглалт, туршилт дасгал дадлага, загварчлалын аргууд
       Чөлөөт ардчилсан сонголт хийх аргууд
       Дасгал бэхлэлт бүхий алгоритмчилсан аргуудаас тохируулан хэрэглэнэ.
 

Сургалтын хөтөлбөрийн бүтэц бүрэлдэхүүн, агуулга нь ямар байх вэ?
Нэг: Хөтөлбөрийн үндэслэл
   Уг хичээлийг судлах зайлшгүй хэрэгцээ, шаардлагыг тодорхойлж, зааж ирсэн уламжлал-шинэчлэлийн үндэслэлийг бичнэ.
Хоёр: Хөтөлбөрийн зорилго
    Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр суралцагчдад ямар мэдлэг, чадвар дадал, төлөвшил олгохыг тодорхойлно. 
Гурав: Хөтөлбөрийн зорилт
    Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, сурах үйлийн баримжааллын үе шатыг тодорхойлж, мэдээллийг  загварчлан бичнэ.
Дөрөв: Хөтөлбөрийн хамрах хүрээ
    Энэ хэсэгт хөтөлбөрийг ямар шатны сургуулийн суралцагчид судалж хэрэгжүүлэхийг тодорхойлно.
Тав: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
    Энэ хэсэгт дидактикийн ямар зарчмыг яаж оновчтой хэрэглэхийг бичнэ.
Зургаа: Хөтөлбөрийн үндсэн агуулга
Энэ хэсэгт суралцагчийн сэтгэцийн хөгжлийн түвшин, чадавхийг харгалзан, юунд сургах вэ? гэдгээ онож олж, зөв тогтооно.
Долоо: Хичээл, сэдэв хоорондын интеграци
   Энэ хэсэгт тухайн хичээл бусад хичээлийн ямар бүлэг сэдэвтэй, сэдвүүд нь хоорондоо хэрхэн холбогдохыг тодорхойлно.
Найм: Арга зүйн тогтолцоо
   Энэ бүлэгт тухайн бүлэг сэдвийг заах арга технологи, хичээлийн бүтэц, цагийн хуваарилалтыг   хийнэ.
Ес: Суралцагчийн бие дааж хийх ажил
   Энэ хэсэгт суралцагчийн хичээлийн бус цагт бие дааж хийх ажлын агуулга, хийж гүйцэтгэх хугацаа, дүгнэх хэлбэр, үнэлэгээний нормыг тогтооно.
Арав: Суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар
  Энд тухайн хичээлээр суралцагчдын эзэмшсэн байх мэдлэг, чадварыг тодорхойлно.
Арван нэг: Үнэлгээний стандарт
    Энэ хэсэгт суралцагчийн эзэмшсэн байвал зохих мэдлэг, чадварыг шалгах шалгуур, үнэлэх нормыг тогтооно.
Арван хоёр: Уншиж ашиглах ном зүй
   Энд хөтөлбөр боловсруулахад уншиж ашиглах ном, сэдвийг тодорхойлж бичнэ
       Одоо сургалтын хөтөлбөрийг яаж хийхийг  “Монгол бичгийн дидактик” хичээлийн хөтөлбөрөөр жишээлэн үзүүлье.
“Монгол бичгийн дидактик- 1, 2” хичээлийн хөтөлбөр
Нэг:Хөтөлбөрийн үндэслэл
            Монголчуудын олон зуун мянган жил, нийгмийн харилцааны чухал хэрэглүүр болох бичгийн хэлний хэрэгцээг хангасаар ирсэн  бөгөөд хүн төрөлхтний бичиг үсгийн түүхэн хөгжилд монгол үндэстний оруулсан гавьяатай хувь нэмрийн нэг нь “Монгол бичиг” юм.
  Монголчуудын ирээдүй, дэлхий даяарчлагдаж байгаа энэ эрин үед үндэсний соёл, зан заншил, түүхэн уламжлалыг шингээсэн зохист бүтэцтэй бичиг үсгээ хадгалан үлдээж чадах эсэхээс ихээхэн шалтгаална.
             Аль ч үндэстэнд боловсрол олгох хэрэглүүр нь хэл, бичиг хоёр бөгөөд аливаа нийгэм өөрийн гэсэн үндэсний соёл, зан заншил, уламжлалаа хэл, бичиг хоёроороо хойч үедээ дамжуулдаг жам ёстой билээ.
             1990 - ээд оноос нийгмийн бүхий л хүрээнд  өөрчлөлт шинэчлэлтийн үйл явц хэрэгжин, монголчуудын үндэсний ухамсар сэргэж,  түүх, уламжлалаа дээдлэн эрхэмлэх болсон өнөө үед  хойч үеийн багачууддаа  үндэсний бичиг үсгээ зааж сургах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг монгол хэлний багш нарт зүй ёсоор оногдож байна.
             Энэхүү эрхэм үүрэг, зорилтыг амжилттай хэрэгжүүлж чадах онолын өндөр мэдлэгтэй,  арга технологийн ур чадвартай багш бэлтгэх нь тус сургуулийн эрхэм зорилгын нэг билээ.
Хоёр: Хөтөлбөрийн хамрах хүрээ
“Маргад” дээд сургуулийн бага анги , монгол хэлний II курсийн оюутнууд судална.
Гурав: Хөтөлбөрийг хэрэгжүүлэх зарчим
*      Мэддэгээс мэддэггүйд хүрэх
*      Мэдлэгийг бие даан эзэмших
*      Сургалтын шинэлэг бүтээлч арга хэлбэрүүдээс суралцах
*      СХУ, сэтгэл судлал, хэл шинжлэлийн ухааны гурвалсан холбоонд тулгуурлах
*      Танин мэдэх сэтгэлгээний болон сурах арга барил эзэмшүүлэх
Дөрөв: Хөтөлбөрийн зорилго
ЕБС-д  “Монгол бичиг” – ийн хичээл заах онол - арга зүйг эзэмшсэн бакалавр түвшний мэдлэг, чадвартай багш бэлтгэхэд оршино.
Тав: Хөтөлбөрийн зорилт
“Монгол бичгийн дидактик - 1, 2 ” хичээлийн хөтөлбөр нь:

  • Монгол бичгийн үсгийн махбод / зурлага  /-ыг хичээнгүй бичүүлж сургах 
  • Цагаан толгойн эгшиг, гийгүүлэгч үсгийг таниулж, хичээнгүй бичүүлж сургах 
  • Алдаагүй зөв уншуулж, бичүүлж сургах онол, арга технологийг монгол хэлний багшийн ангийн оюутнуудад эзэмшүүлэхэд чиглэгдэнэ.

Зургаа: Хөтөлбөрийн үндсэн агуулга,
“Монгол бичгийн дидактик-1”
64 цагийн хичээлээр монгол бичгийн цагаан толгой таниулах, хичээнгүй бичүүлэх, зөв уншуулж  сургах онол - арга технологийг 3 бүлэг сэдвээр судална.

6.1 . I бүлэг: Монгол бичгийн цагаан толгой
                       таниулах онол - арга технологи
Ø  Хүн төрөлхтний бичиг үсэг зааж ирсэн аргууд
Ø  Эгшиг үсгүүдийг таниулах арга технологи
Ø  Ацаг шүдэт үсгүүдийг таниулах арга технологи
Ø  Гэдэст үсгүүдийг таниулах арга технологи
Ø  Нумт үсгүүдийг таниулах арга технологи
Ø  Шилбэт үсгүүдийг таниулах арга технологи
Ø  Завжит үсгүүдийг таниулах арга технологи
Ø  Дэвсгэр үсэг, их инхлэг таниулах арга технологи
Ø  Галиг үсэг таниулах арга технологи
II бүлэг: Монгол бичгээр хичээнгүй бичүүлж
                сургах онол - арга технологи
Ø  Үсгийн махбод / зурлага /-ыг хичээнгүй бичих тиг таниулах, бичиж сурах
Ø  Хичээнгүй бичүүлж сургах аргууд
Ø  Үсэг тус бүрийг хичээнгүй бичих тиг таниулах, бичиж сурах
III бүлэг: Монгол бичгээр уншуулж сургах онол –
                 арга технологи
Ø  Задгай, битүү үе уншуулж сургах арга технологи
Ø  Шинэ үг,  холбоо үг уншуулах арга технологи
Ø  Өгүүлбэр, эх уншуулах арга технологи

“Монгол бичгийн дидактик-2”
64 цагийн хичээлээр монгол бичгээр зөв бичихүйд сургах онол-арга технологийг 3 бүлэг сэдвээр судална.
I бүлэг: Үгийн бүтцэд задлаг нийлэг хийлгэх
                арга зүй
-       Төрөл үгийн бүтцэд задлаг,  нийлэг хийх арга зүй
-       Ижил бүтэцтэй үгэнд задлаг, нийлэг хийх арга зүй
-       Нэрийн хувиллаар хувилсан үгийн бүтцэд задлаг, нийлэг хийх арга зүй
-       Үйлийн   хувиллаар хувилсан үгийн бүтцэд задлаг, нийлэг хийх арга зүй
II бүлэг: Үг бүлэглэх, ангилах,  төрөлжүүлэх,
                толь хөтөлж сургах арга зүй

-       Үг  бүлэглэх, ангилах арга зүй
-       Үг төрөлжүүлэх арга зүй
-       Толь хөтөлж сургах арга зүй
III бүлэг: Зөв бичүүлж сургах арга зүй
-       Хуулан бичлэг хийх арга зүй
-       Нүдлэх цээж бичиг хийх арга зүй
-       Сургах цээж бичиг хийх  арга зүй
-       Төлөвлөгөө зохиож бичих арга зүй
-       Чөлөөт зохион бичлэг бичих арга зүй
-       Зохион бичлэг бичих арга зүй
-       Эх зохиох арга зүй














Долоо: Хичээл, сэдэв хоорондын холбоо
7.1.   Хичээл хоорондын холбоо



















 7.2   Сэдэв хоорондын холбоо


 


















Найм: Арга зүйн тогтолцоо
8.1   Заах арга зүй      “Монгол бичгийн дидактик – 1”


д/д
                               
                   Сургалтын
                арга

Бүлэг сэдэв        
Танин мэдэх сэтгэлгээний арга
Багшийн тайлбар ярианы арга
Харилцан ярилцах арга
Даган дуурайх арга

Бие даан ажиллах арга
Дасгалын арга

1

Цагаан толгой таниулах

+

+

+

+

+

+

2

Хичээнгүй бичүүлж сургах

+

+

+

+

+

+

3

Уншуулж сургах

+

+

+

+

+

+

8.1.2   Заах арга зүй      “Монгол бичиг дидактик – 2”
д/ д
Сургалтын  арга


Заах
сэдвийн нэр
Лекцийн 
арга
Булан-гийн арга
Инсертийн арга
KWL – ийн арга
Солил-цооны арга
3 шаттай асуултын арга

Бүтээлийн сан хийх
1
Үгийн бүтцэд задлаг нийлэг хийлгэх арга зүй



+



+


+



+
2
Үг бүлэглэх, ангилах,  төрөлжүүлэх, Толь хөтөлж сургах арга зүй




+


+


+



+

3
Зөв бичүүлж сургах арга зүй

+

+

+

+


+


Ес: Оюутны бие дааж хийх ажил
“Монгол бичгийн дидактик – 1”

д\д

                     Хийх ажил

 Дүгнэх  хугацаа

Дүгнэх хэлбэр
1
Монгол бичгийн цагаан толгой заах үзүүлэн, конспект хийх
VI долоо хоногийн эцэст


Нэг бүрчлэн үзэж 100 хүртэл оноо өгөх ба 3 бие даалтын дүнг  дундчилж  “В” дүнг гаргана
2
Монгол бичгийн үсгийн махбод, дэвтрийн шугам таниулах үзүүлэн , конспект хийх
X долоо хоногийн эцэст
3
Уншуулж сургах үг, холбоо үг, эх бэлтгэх, конспект бичих
XIII долоо хоногийн эцэст




“Монгол бичгийн дидактик- 2”
д\д
                  Хийх ажил
Дүгнэх хугацаа
Дүгнэх хэлбэр үнэлгээ
1
Төрөл үгийн бүтцэд задлаг нийлэг хийлгэх арга зүй боловсруулах
3-р сарын эхний долоо хоног

Нэг бүрчлэн үзэж 100 хүртэлх оноо өгөх ба 5 бие даалтын дүнг дундчилж “В” дүнг  гаргана.
2
Ижил бүтэцтэй үгэнд задлаг, нийлэг хийлгэх арга зүй боловсруулах
3-р сарын сүүлийн долоо хоног
3
Өгсөн сэдвээр үг бүлэглэх ажил хийх
4-р сарын эхний долоо хоног
4
Өгсөн сэдвээр үг ангилан, төрөлжүүлж “Бүтээлийн сан” хийх
4-р сарын сүүлийн долоо хоног
5
Бичгийн  ажлын аль  нэг төрлөөр  curriculum  боловсруулах
5-р сарын эхний долоо хоног

Арав: Оюутны эзэмших мэдлэг, чадвар
10.1 Оюутны эзэмших мэдлэг
       “Монгол бичгийн дидактик -1”
1.      Хүн төрөлхтний бичиг үсэг заан сургаж ирсэн аргууд
2.      Эгшиг үсгүүдийг  таниулах арга технологи
3.      Ацаг шүдэт үсгүүдийг  таниулах арга технологи
4.      Нумт шүдэт үсгүүдийг  таниулах арга технологи
5.      Шилбэт үсгүүдийг  таниулах арга технологи
6.      Гэдэст үсгүүдийг  таниулах арга технологи
7.      Завжит үсгүүдийг  таниулах арга технологи
8.      Дэвсгэр, их инхлэг үсэг таниулах арга технологи
9.      Галиг үсэг таниулах арга технологи
10.  Хичээнгүй бичүүлж  сургах аргууд
11.  Монгол бичгийн үсгийн махбод зурлагын нэр, хичээнгүй бичих тиг
12.  Монгол бичгийн үсэг тус бүрийг хичээнгүй бичих тиг
13.  Монгол бичгээр уншуулж сургах арга технологийг тус тус мэддэг болох
Оюутны эзэмших мэдлэг “Монгол бичгийн дидактик -2”
1.      Үгийн бүтцэд задлаг нийлэг хийлгэх арга - технологи
2.      Үг бүлэглэх, ангилах,  төрөлжүүлэх, толь хөтөлж сургах арга -технологи
3.      Зөв бичүүлж сургах арга –технологийг мэддэг болох
10.2. Оюутны эзэмших чадвар:
       “Монгол бичгийн дидактик -1, 2 ”
v  Монгол бичгийн цагаан толгой заах
v  Монгол бичгээр уншуулж сургах
v  Монгол бичгийг  хичээнгүй бичүүлж сургах
v  Монгол бичгээр зөв бичүүлж сургах арга  - технологийг эзэмшсэн байна.



Арван нэг: Хөтөлбөрийн үнэлгээний стандарт
“Монгол бичгийн дидактик -1, 2 ”

д\д
Үнэлгээ тооцох стандартууд
Үнэлгээний арга хэлбэр
Үнэлгээний стандарт
1
Монгол бичгийн цагаан толгой заах арга - технологи

Хичээл заалт,
амаар шалгана

0-100 хүртэл оноо
2
Монгол бичгээр уншуулж сургах арга - технологи

Хичээл заалт,
амаар шалгана

0-100 хүртэл оноо
3
Монгол бичгийг  хичээнгүй бичүүлж сургах арга - технологи

Хичээл заалт,
амаар шалгана

0-100 хүртэл оноо
4
Монгол бичгээр зөв бичүүлж сургах арга технологи
“Бүтээлийн сан” хамгаалалтаар
0-100 хүртэл оноо

11.1.  “Монгол бичгийн дидактик -1, 2 ”хичээлийн
мэдлэгийн шалгуур
1.      Хүн төрөлхтний бичиг үсэг заан сургаж ирсэн аргууд
-       Үсгийн арга            25 оноо                                                                                                           
-       Үеийн арга              25 оноо                                                                                                           
-       Бүтэн үгийн арга    25 оноо                                                                                               
-       Задлан нэгтгэн шинжлэх арга  25 оноо
2.  Эгшиг үсгүүдийг таниулах арга технологи
-       Зорилго, зорилт              20 оноо                                                                                             
-       Эгшиг авианы онцлог    20 оноо                                                                                       
-       Таниулах  шат                 20 оноо                                                                                        
-       Нүдлэн тогтоолгох шат  20 оноо
-        Унших бэлтэл хийх шат 20 оноо                                                                      
2.1  Ацаг шүдэт үсгүүдийг  таниулах арга технологи
-       Зорилго, зорилт                    15 оноо                                                                        
-       Гийгүүлэгч үсгийн онцлог  15 оноо                                                              
-       Таниулах  шат                       20 оноо                                                               
-       Нүдлэн тогтоолгох шат        15 оноо                                                      
-       Задгай, битүү үе уншуулах  10 оноо                                                       
-       Үг, холбоо үг уншуулах       15 оноо                                                       
-       Өгүүлбэр, эх уншуулах        10 оноо                                                         
2.2  Нумт үсгүүдийг  таниулах арга технологи
-       Зорилго, зорилт                                               15 оноо                                                       
-       Нумт үсгийн онцлог                                        15 оноо                                                      
-       Таниулах  шат                                                 20 оноо                                                       
-       Нүдлэн тогтоолгох шат                                  15 оноо                                                       
-       Задгай, битүү үе уншуулах                            10 оноо                                                       
-       Үг, холбоо үг уншуулах                                  15 оноо                                                         
-       Өгүүлбэр, эх уншуулах                                   10 оноо                                                        
2.3  Шилбэт үсгүүдийг  таниулах арга технологи
-       Зорилго, зорилт                                                20 оноо                                                         
-       Шилбэт үсгийн онцлог                                    20 оноо                                                          
-       Таниулах , нүдлэн тогтоолгох шат                 20 оноо                                                         
-       Үг, холбоо үг уншуулах                                   20 оноо                                                                  
-       Өгүүлбэр, эх уншуулах                                   20 оноо                                                 
2.4  Завжит үсгүүдийг  таниулах арга технологи
-       Зорилго, зорилт                                              20 оноо                                               
-       Завжит  үсгийн онцлог                                     20 оноо                                                
-       Таниулах , нүдлэн тогтоолгох шат                  20 оноо                                                
-       Үг, холбоо үг уншуулах                                    20 оноо                                                
-       Өгүүлбэр, эх уншуулах                                    20 оноо                                             
2.5  Дэвсгэр, их бага инхлэг үсэг  таниулах арга технологи
-       Дэвсгэр  үсэг таниулах арга технологи         50 оноо                                            
-       Их, бага  инхлэг үсэг  таниулах арга технологи   
50    оноо                                           
2.6   Галиг үсэг  таниулах арга технологи
-       Галиг үсгийн тогтолцоо                                   50 оноо                                             
-       Галиг үсэг  таниулах арга технологи             50 оноо                                           
50    Хичээнгүй бичүүлж  сургах аргууд
-       Зорилго, зорилт                                                 25 оноо                                             
-       Үсгийн махбодыг хичээнгүй бичих тиг          25 оноо                                             
-       Хичээнгүй бичүүлж сургах аргууд                 25 оноо                                               
-       Үсэг тус бүрийг хичээнгүй бичих тиг            25 оноо                                              
51    Монгол бичгээр уншуулж сургах арга технологи
-       Зорилго, зорилт                                               25 оноо                                              
-       Задгай, битүү үе уншуулах технологи          25 оноо                                               
-       Шинэ үг, холбоо үг уншуулах технологи     25 оноо                                                
-       Өгүүлбэр, эх уншуулах технологи                25 оноо                                                
52    Үгийн бүтцэд задлаг нийлэг хийлгэх арга технологи
-        Зорилго, зорилт                                              25 оноо                                               
-       Төрөл үгийн бүтцэд задлаг,  нийлэг хийх технологи
                                                                          25 оноо
-       Ижил бүтэцтэй үгэнд задлаг,  нийлэг хийх технологи
                                                                          25 оноо
-       Нэр, үйлийн хувиллаар хувилсан үгийн бүтцэд задлаг,  нийлэг хийх технологи                     25 оноо                       
53     Үг бүлэглэх, ангилах,  төрөлжүүлэх, толь хөтөлж   сургах арга технологи
-       Зорилго, зорилт                                               25 оноо                                                     
-       Үг бүлэглэх технологи                                    25 оноо                                                
-       Үг ангилах, төрөлжүүлэх технологи              25 оноо                                                 
-       Толь хөтлөх технологи                                    25 оноо
54      Зөв бичүүлж сургах арга технологи
-       Хуулан бичлэг хийх технологи                       25 оноо                                                 
-       Сургах цээж бичиг хийх технологи                25 оноо                                                
-       Зохион бичлэг хийх технологи                        25 оноо                                           
-       Эх зохиох технологи                                         25 оноо                                                
11.2. “Монгол бичгийн дидактик -1, 2 ”хичээлийн
          чадварын   шалгуур
11.2.1 Монгол бичгийн цагаан толгой заах, үзүүлэнгийн иж бүрдэл хийх, конспект бичих  
                                                                                                                                          100 оноо                
11.2.2    Монгол бичгийн  үсгийн махбод, дэвтрийн шугам таниулах үзүүлэнгийн иж бүрдэл хийх, конспект бичих                                                               100 оноо
11.2.3    Уншуулж сургах, үг, холбоо үгийн эх бэлтгэх,  конспект бичих       100 оноо
11.2.4    Төрөл үгийн бүтцэд задлаг, нийлэг хийлгэх арга зүй боловсруулах  
                                                                                                                            100оноо             
11.2.5    Ижил бүтэцтэй үгэнд  задлаг, нийлэг хийлгэх арга зүй боловсруулах        
                                                                                                                     т  100оноо                    
11.2.6    Нэр, үйлийн хувиллаар хувилсан бүтэцтэй үгэнд задлаг, нийлэг хийлгэх арга зүй боловсруулах                                                                                                    100 оноо
11.2.7       Өгсөн сэдвээр үг бүлэглэх                                                                           100 оноо
11.2.8         Өгсөн сэдвээр үг ангилж, төрөлжүүлэн  бүтээлийн сан хийх               100 оноо
              11.2.9       Бичгийн ажлын аль нэг төрлөөр curriculuм боловсруулах                   100 оноо
Арван хоёр: Оюутны уншиж , ашиглах ном зүй
1.      Ц. Нацагдорж “Монгол бичиг”                                                                             ӨМ 2002 он
2.      Ц.Нацагдорж “Монгол бичиг анхлан заах зөвлөмж”                        УБ1995он                           
3.      Ц.Нацагдорж “Монгол хэл , монгол бичгийг харьцуулан заах нь”                   УБ 1996 он   
 Ц.Нацагдорж  “Монгол бичиг” III ангийн сурах бичиг                                     УБ 1995 он   
4.       Д.Баттогтох “Монгол бичгийн цагаан толгой заах зөвлөмж”                           УБ 1993 он
5.      Д.Баттогтох “Сурагчдын бие дааж үзэх монгол бичгийн  хичээлийн хэрэглэгдэхүүн”   
                                                                                                                                 УБ 1996 он



                     








 








1 comment:

  1. sain baina uu ene huu medeelel haanaas garaltai we ymar nom surgaalaas oldoh bolow u?

    ReplyDelete